Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 22: Гахайн торх бүхий төр

ikon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
 

-Засгийн газар иргэний нийгмийг хэлбэрт оруулж чаддаг удирдагч болдог-

Дэлхийн I дайнаас өмнө аль ч улсын засгийн газар ард иргэдээсээ улсын нийт орлогын маш бага хувь болох 5-6 хувиас илүүг авч чаддаггүй байв. 

Орлого нь хязгаартай байснаас ардчилсан ч бай, Оросын цагаан хаан шиг бүрэн засаглалт хаант улстай ч байсан төр асар их хүлээсэнд баригдан үйл ажиллагаа явуулдаг байжээ. Энэ хүлээснүүд төрийг нийгмийн эсвэл эдийн засгийн хүчин зүйл болон ажиллахад саад болдог байв.

Харин Дэлхийн I дайнаас хойш, тэр тусмаа II дайны дараагаар төсөв батлах явц нь бүх зүйлд эерэг хариу өгөхтэй агаар нэг болсон нь ажиглагдаж байна. Энэ шинэ хуваарилалтаар засгийн газарт орлого хураах ямар ч саад байхгүй болсноор засгийн газар иргэний нийгмийг удирдаж, хэлбэрт оруулан чиглүүлдэг болжээ.

Хэтэвчний хүчээр нийгмийг улс төрчдийн хүссэнээр хувиргах болж. Хамгийн аймшигтай нь төсвийн байдал гахайн торх төдий болсон байна. Ийм гахайн торх бүхий төр засаг нь чөлөөт нийгмийн үндэс суурийг ганхуулж байна.

Сонгогдож байгаа төлөөлөгчид хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, тэдний саналыг худалдан авдаг. Энэ бол иргэн хүнийг үгүйсгэж буй хэрэг бөгөөд үүнийг ч хүмүүс хэдийн олж харж эхэлсэн билээ.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Тэнцвэртэй төсөв батлах, жишээлбэл жил бүр нэмэгддэг хөрөнгийн татварыг хязгаарлах зэрэг сэдвээр санал цуглуулж хотын захиргаандаа өргөдөл бич. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр очиж зардлыг төсөвтэй харьцуулан хянаарай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.