Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймгийн Халхгол суманд алга болсон 10 настай хүүг эсэн мэнд ОЛЖЭЭ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:42 2018/02/21

Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Халх гол сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид алга болсон хүүг цаг алдалгүй олжээ. Тус сумын нэгдүгээр багт оршин суух иргэн Д-ийн хүү 10 настай М алга 2018 оны хоёрдугаар сарын 20-ны 18:00 цагийн үед алга болсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж өнөөдөр /2018.02.21/ өглөөний 09:00 цагт олсон байна.

М нь гэрээсээ гарч сумын төвөөс 9 км-ийн зайд оршдог малчин С-н гэрт очсон байжээ. Хүү аливаа гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Халх гол сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид болон сумын онцгой комиссоос 100 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх бүлэг ажилласан байна.

Эх сурвалж: ЦЕГ

11:42 2018/02/21

Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна

Дорнод аймгийн Халхгол суманд 10 настай хүү сураггүй алга болсон байна.

Тодруулбал, тус сумын Цогтсүмбэр багт иргэн М /10 настай, эрэгтэй/ хоёрдугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 22:37 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу орон нутгийн 78 хүн, 6 автомашинтай оройны 19:00 цагаас сумын төвд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олоогүй тул хоёрдугаар сарын 21-ний өдрийн 02:55 цагт эрэн хайх, ажиллагааг түр зогсоож, өглөө 07:00 цагт дахин үргэлжлүүлэн хайж эхэлжээ.

Мөн өчигдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Баруун-Ар булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ Цагаан-Овоо сумын 4 дүгээр багийн харъяат иргэн Ө /39 настай, эрэгтэй/ 02.17-ны өдрийн 02:00 цагт Баян-Уул сумаас Цагаан-Овоо сум руу “Верна” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 14:00 цагт хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автошашинтай 1:35 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:35 цагт Баян-Уул сумын Бэрх багийн “Баруун-Ар булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ автомашинтайгаа шатаж нас барсан байсныг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ