Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Финландын засгийн газар хурааж авсан 2,000 биткоиноо хэрхэн хадгалах шийдвэр гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Финланд улсын засгийн газар гэмт этгээдүүдээс хурааж авсан 2,000 биткоиныг хэрхэн хадгалах, улсын орлого болгох зааврыг боловсруулж, өөрийн сангийн яаманд өгсөн байна.

2017 оны сүүлээр биткоины ханш оргилдоо хүрэх үед энэ нь $40 сая орчимтой тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар $22 сая орчим болж байгаа гэнэ. Зааварт өгүүлснээр хураасан биткоинуудыг арилжааны төвийн онлайн дансанд хадгалж болохгүй, интернэтээс тусдаа салгагдсан нөхцөлд хадгалах хэрэгтэй гэсэн байна.

Биткоинуудын ихэнхийг 2016 онд явуулсан хэд хэдэн ажиллагааны үеэр хураасан болохыг тус улсын гаалийн алба мэдээлжээ. Зааварт бас эдгээрийг валют, төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй байхыг зөвлөсөн байна.

Удахгүй шүүхээс гаргах шийдвэрийн дагуу биткоиныг нээлттэй дуудлага худалдаагаар арилжиж, улсын орлого болгох гэнэ. Ингэхдээ ил тод байх нөхцлийг нь бодолцож, ямар нэг арилжааны төвөөр дамжуулахгүй гэсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg