Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

“URBAN BRAND” -ийг үүсгэн байгуулагч “ДЕНИМОН” ХХК бондоо хугацаанаас өмнө амжилттай эргэн төллөө

ikon.mn
2018 оны 2 сарын 21
Сурталчилгаа
 

Монголын деним хувцас үйлдвэрлэлийн анхдагч "Денимон" ХХК нь хөрөнгийн зах зээл дээр хаалттай хүрээнд гаргасан нийт 755 сая төгрөгийн “УРБАН БОНД II”-ыг хугацаанаас өмнө амжилттай эргэн төллөө. “УРБАН БОНД II” нь хоёр транчиар хуваагдаж гарсан ба 7 сарын хугацаатай 17-19.5%-ийн хүүтэй бонд байсан нь зах зээлийн өгөөжөөс өндөр байлаа.  

Энэхүү бонд нь тус компанийн хоёр дахь бонд бөгөөд уг санхүүжилтээр “URBAN BRAND”-ын дор анх удаа куртка, пальтоны коллекц гаргахын зэрэгцээ намрын болон Цагаан сарын коллекцыг амжилттай зах зээлд нийлүүлсэн байна.

Урбан брэнд 2017 оны 3 дугаар сард анхны 320 сая төгрөгийн “УРБАН БОНД-I” -ыг 3 сарын хугацаатай гаргаж байсан бол 2017 оны 7 дугаар сард Урбан бонд II-ыг гаргасанаар зах зээл дээрээс 755 сая төгрөгийг татаж амжилттай хөрөнгө оруулалт хийжээ. Ингэснээр өнгөрсөн жилийн хугацаанд 2 удаа бонд гаргаж нийлбэр дүнгээр 1 тэрбум 70 сая төгрөгийн бонд гарган эргүүлэн төлөөд байна.   

Бондын андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК ажилласан байна.

"УРБАН БОНД II" -оор зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний танилцуулга

Зураг дээр дарж томоор үзэх боломжтой.

2017 оны намрын коллекц

Өвлийн коллекц

Цагаан сарын коллекц

Бусад

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.