Монголбанк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн “RTGS-/Банксүлжээ/ системийн II үеийн шинэчлэл” дэд төслийг амжилттай хэрэгжүүлснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS /Банк сүлжээ/ систем 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр системийн II хувилбарт бүрэн шилжлээ.
Уг системийн шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээнд дараах давуу талууд бий болов.
Монгол Улс анх 2009 онд банк хоорондын их дүнтэй гүйлгээний системд бодит цагийн горимоор ажиллах “RTGS” /Банксүлжээ/ системийг нэвтрүүлснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг нэг бүрчлэн бодит цагийн горимоор гүйцэтгэж байв.
Харин 2018 онд тус системийг II хувилбарт амжилттай шилжүүлснээр банк хоорондын төлбөр тооцооны шуурхай, найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэхэд томоохон алхам болоод байна.
Эх сурвалж: Монголбанк