Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Челси, Барселонагийн тоглолтыг хаана үзэх вэ?

SPS телевиз
2018 оны 2 сарын 20
SPS
Зураг зураг

Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд албан ёсоор эхлээд байгаа билээ. Энэ шатанд түүхэндээ анх удаа Английн таван клуб шалгаран үлдээд байгаагаас гадна Европын “топ” лигүүдийн хамгийн шилдэг клубууд тунан үлдээд буй юм. Тэр ч утгаараа хасагдах шатны сугалаа бүх багт чанга таарч Челси-Барселона, Ювентус-Тоттенхэм, Реал Мадрид-ПСЖ зэрэг шигшээд үзэж болохуйц тоглолтууд эрт болохоор товлогдоод байгаа билээ.

Аваргуудын лигийг албан ёсны онцгой эрхтэйгээр тав дахь жилдээ шууд дамжуулан хүргэж буй SPS HD телевиз “Krone Brauhaus”-тай хамтран үзэгч та бүхэндээ хасагдах шатны Челси болон Барселона клубуудын эхний тоглолтыг хамт олон, найз нөхөдтэйгөө үзэх боломжийг олгож байна. Энэхүү арга хэмжээний үеэр монголын хамгийн шилдэг тайлбарлагчид болох Э.Балжинням болон Б.Батзаяа нар оролцож хөгжөөн дэмжигчидтэй өөрсдийн санал бодол, таамаг, мэдлэгээ харамгүй хуваалцахаас гадна тайлбарлагч Э.Балжинням өөрийн нээн илрүүлсэн шинэ авьяасаа үзэгчидтэй хуваалцахаа амлаад байна.

Түүнчлэн ирсэн хүн бүр хөгжөөнт тэмцээнүүдэд оролцож олон олон шагналын эзэд болох боломжтойгоос гадна өөрсдийн тоглолт тайлбарлах ур чадвараа ч сорих боломжтой юм.

Арга хэмжээ өнөө шөнө буюу 2018 оны 2 дугаар сарын 21-ний 00 цагаас Үндэсний циркийн зүүн өргөтгөлд байрлах Krone Brauhaus-т эхлэх бөгөөд такс ердөө 5,000 төгрөгийн үнэтэй байх юм.

Зураг