Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 20
iKon.MN

Пёнчан-2018 өвлийн олимпд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчдыг загнаж байна гэсэн тайлбартай зураг цахим сүлжээгээр тархсан билээ. 

 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Монголын баг тамирчдын ахлагч Б.Бат-Эрдэнэ өөрийн твиттер хуудасдаа дараах тайлбарыг хийжээ.

 

Тэрбээр "Ойлголт зөв бол үг, үйлдэл зөв: Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм амралтын нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа" гэсэн байна.