Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Манчестер Ситигийн нэгэн мөрөөдөл замхарлаа

SPS телевиз
2018 оны 2 сарын 20
SPS
Зураг зураг

Английн Премьер лигийг 72 оноотой итгэл төгс тэргүүлж буй Манчестер Сити клуб Холбооны цомын тавдугаар шатны тоглолтоо өчигдөр хийлээ. “Хотынхон” энэ шатанд эртний “өст” Виган Атлетик клубтэй учраа таарсан боловч дахин нэг удаа дийлдэж тэмцээнээс хасагдлаа.

Дээд лигийн хуучин “цэргүүд” болох Виган клубын талбайд болсон тоглолтын эхний хагасын шүүгчийн мэдлийн цагт Ситигийн Фабиан Делф улаан хуудас авч тоглолтыг чөлөөлсөн нь зочдод том гарз болсон. Маш ширүүн өрсөлдөөн, маргаан дунд өрнөсөн уг тоглолтын 79 дэх минутад орсон талбайн эзэн Виганы довтлогч Вилл Григг цорын ганц гоол нь Манчестер Ситиг хөлбөмбөгийн хамгийн эртний тэмцээнээс “хасуулж” дөнгөсөн байна.

Хоёр клуб өмнө нь 2013 онд эл тэмцээний шигшээд учраа таарч байсан бөгөөд багийн хагас хамгаалагч Бен Ватсоны цорын ганц гоолоор Виган клуб түүхэндээ анх удаа Холбооны цомд түрүүлж байлаа.

Зураг