Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр улс өвлийн олимпын алтан медалиа "хуваалаа"

SPS телевиз
2018 оны 2 сарын 20
SPS
Зураг зураг

Өвлийн олимпын 23 дугаар наадам БНСУ-ын Пёнчан хотноо үргэлжилж байгаа билээ. Өчигдөр хоёр хүний чарга буюу бобслейн төрөлд эхний таван байрт орсон тамирчдыг ердөө секундын дөрөвний нэгтэй тэнцэх хугацаа заагласан ширүүн өрсөлдөөний эцэст сүүлийн 20 жилд тохиогоогүй үйл явдал болжээ.

Канадын хос Жастин Крипс болон Александер Копач нар дөрвөн гарааны дараагаар нийт гурван минут 16.86 секундын амжилт үзүүлж бүх тамирчдын тэргүүлсэн бол Германы хос Францеско Фредрих болон Торстен Маргис нар мөн тэдэнтэй ижил үзүүлэлттэй барианд орсон байна. Энэхүү амжилтаар Канад болон Герман улсууд олимпын наадмын алтан медалийг хамт хүртэхээр болсон бол Латвийн хос гурван минут 16.91 секундээр хүрэл медалийн эзэд болжээ.

Хамгийн сүүлд 1998 онд Японы Нагано хотноо болсон олимпын наадмын энэ төрөлд Итали болон Канадын хос гурван минут 37.24 секундээр алтан медалийг хуваан хүртэж байлаа.

Зураг