Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын легионер жүдочид

Д.Цэрэн
2018 оны 2 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Арабын нэгдсэн Эмират улсаас өөрийнхөө нэр дээр Монголын гурван шилдэг жүдочийг барилдуулах санал ирүүлжээ. Тэдний тоонд эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн нарын нэр нь багтаж АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдах легионер тамирчин болохоор зөвшөөрчээ. 

Тэд гуравдугаар сард гэрээ хэлэлцээрээ байгуулж тавдугаар сараас тус улсын нэрийн өмнөөс тив, дэлхийн олон улсын тэмцээнд барилдаж эхлэх юм байна. 

Одоо Монголын жүдочдоос энэ гурвыг нэмээд долоон тамирчин өөр орны нэр дээр барилдах болж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шилдэг бөх Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн нь анхдагч бөгөөд тэрбээр олимп, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн юм.

Өнгөрсөн жилээс Э.Базаррагчаа, П.Буянхишиг, М.Ичинхорлоо нар Азербайжаны жүдо бөхийн шигшээд багтан барилдаж байна.

Зураг