Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Засгийн газар ОТ-г анхны гэрээний заалтаа биелүүлэхэд "шахалт" үзүүллээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Энэ талаар бид энэ сарын 16-н буюу Цагаан сарын баярын шинийн нэгний өдөр ОТ -с ирүүлсэн албаны мэдээллийг түгээсэн болно. 

Үүнийг Таван толгойн цахилгаан станцыг барих ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын байр суурийг харуулсан шийдвэр гэж Монголын Засгийн газар тайлбарлалаа. 

Тодруулбал, Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэдээлснээр 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани 4 жилийн дотор цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Гэвч 2014 оны 8 дугаар сарын 14-нд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” нэмэлт гэрээгээр энэ үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг манай Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байжээ. Ингэснээр Оюу толгой компани жил бүр 160 сая ам.долларын эрчим хүчийг гадаадаас импортолж байсан юм. 

Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээний заалт:

 
 

Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор энэ тоо цаашид өсөж жилдээ 200 сая ам.доллар буюу 500 тэрбум төгрөгийн эрчим хүчний хэрэглээтэй болно гэдгийг Эрдэнэс Монгол компаниас мэдээлсэн.

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюу Толгой компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээ цуцлах саналаа Оюу Толгой компанид хүргүүлжээ. 

Хэрэв Оюу толгой компани анхны хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Таван толгойн цахилгаан станцыг барьж байгуулбал их хэмжээний мөнгө дотоодын эдийн засагт үлдэх боломжтой юм.