Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх үзүүлэлтээр тэргүүлдэг Норвегичууд өвлийн олимпийг бас тэргүүлж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Скандинавын хойгийн Норвеги улс ердөө 5 сая гаруй хүн амтай боловч дэлхийд бараг бүх сайн үзүүлэлтээр эхний гурван байрыг тогтмол эзэлдэг. Тэд байгалийн баялгаа хамгийн зөв ашиглаж, хүний хөгжил, байгаль орчин, боловсролын чанар, сайн засаглал, гэмт хэргийн түвшин, хүйсийн тэгш байдал гээд бүх үзүүлэлтээр дэлхийн 200 орчим улс үндэстнийг тэргүүлдэг.

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Норвегийн ерөнхий сайдыг Цагаан ордонд хүлээж авч уулзсаныхаа дараа “бид яагаад Латин Америк, Ойрх Дорнодын улсуудаас цагаачид авахаа болиод Норвеги мэтийн дэвшилтэт орны иргэдийг хүлээж авч болдоггүй юм бэ?” гэж албаны хүмүүсээсээ асууж байв. Гэвч Норвегичууд АНУ-ыг олон үзүүлэлтээр хол хаясан бөгөөд дэлхийн хамгийн аз жаргалтай үндэстэнд тооцогдож байгаа юм.

Норвегичууд өнөөдрийн байдлаар Пёнчаны Өвлийн Олимпийн наадмыг 9 алт, 9 мөнгө, 8 хүрэл, нийт 26 медальтайгаар тэргүүлсээр байна.

Медаль авсан орнуудын жагсаалтыг дор үзүүллээ.

 

 

Эх сурвалж: The Guardian