Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэгт гурван настай хүүхэд угаалгын машинд гацсан тохиолдол гарчээ!

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд энэ оны хоёрдугаар сарын 14-нд хүүхэд угаалгын машинд гацсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, угаалгын машинд гацсан гурван настай Б-г гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ анхаарал сайн хандуулж, аливаа сөрөг зүйлд өртөхөөс сэргийлж байхыг зөвлөж байна

Мөн энэ мэт нийслэл, орон нутагт гарсан зам тээврийн болон ахуйн осол, сураггүй болсон, цасанд суусан 66 дуудлага ирж, Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж, зургаан хүний амийг аварч, хамгаалжээ.