Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх Ням гарагт танилцуулах Galaxy S9-ийн онцлог нь камер, аниможи байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ирэх Ням гарагт буюу хоёрдугаар сарын 25-нд Өмнөд Солонгосын Самсунг Электроникс өөрийн Galaxy S9 загварын ухаалаг гар утасаа танилцуулахаар зарлаад байгаа.

Испаний Барселонд жил бүр болдог Mobile World Congress арга хэмжээний үеэр танилцуулга нь болох юм. Тэд өнгөрсөн долоо хоногт шинэ гар утасныхаа онцлог давуу талуудыг харуулсан хоёр богино хэмжээний сурталчилгааг нийтэд үзүүлжээ.

Эндээс харвал Galaxy S9-ийн гол давуу тал нь хүчтэй камер, мөн хөдөлгөөнтэй эможи буюу аниможи байх бололтой. Түүний гол өрсөлдөгч Apple компани өнгөрсөн онд iPhone X загвараа зах зээлд гаргасан. Уг бүтээгдэхүүний онцлог давуу талууд нь мөн л сайн камер, хөдөлгөөнт эможи байсан юм.

Эх сурвалж: CNET