Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Судасны үрэвсэл юунаас үүсдэг вэ?

hedu.mn
2018 оны 2 сарын 19
HEDU.MN
Зураг зураг

Судасны үрэвсэл буюу васкулит гэдэг нь дархлаа муудсанаас үүсдэг. Үүнийг Шенлейн Генохын өвчин гэж нэрлэх нь бий. Голчлон хүүхдүүд ялангуяа охидод их тохиолддог өвчин. Өсвөр насны хүүхдүүдэд голчлон тохиолдоно. Өвчин үүсэх шалтгааныг нарийн тогтоогүй ч дархлааны алдагдлаас үүдэлтэй гэж үздэг. Нөхцөлийг нь судалж үзвэл ихэнхи нь ханиад томуу тусах, хоолой өвдөх буюу ангина туссаны дараа үүссэн байна. Мөн судасны үрэвслээр өвдсөн хүмүүсийн ихэнхи нь шүд цооролттой, хорхойтсон байсан байна.

Өвчний үед:

  • Цусархаг тууралт гарна. Зарим өвчний үед тууралт нь жигд бус байдаг бол сайн ажиглавал биеийн 2 тал яг ижил тэгш хэмтэй туурсан байдаг.
  • Хэвлийгээр базалж өвдөх
  • Үе өвдөх, хавдаж болно
  • Бөөрний эмгэг илэрнэ.
  • Өвчнийг тоохгүй, эмчлэхгүй удаан явах нь бөөрний дутагдалд хүргэж болзошгүй.

Өвчний хүнд хөнгөнөөс хамаарч эдгэрэх хугацаа болон эмчилгээний төлөвлөгөө өөр өөр байдаг. Хөнгөн үед 18-30 хоногт эдгэрнэ. Дахин сэдрэл нь хүүхдийн дархлаа болон биеийн байдлаас хамаарна. Эмчилгээг эмчид үзүүлж зааврын дагуу бүрэн хийх нь чухал. Эмч үзлэг шинжилгээ хийж оношлоно. Энэ өвчний үед хэрэглэх зарим эм нь ходоодыг цочроох үйлдэлтэй байх тул хэвлийн өвдөлттэй үед эмийн сонголтыг зөв хийх шаардлага гардаг.

 Өвчин хөнгөн үед заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Гэрээр эмчилгээ сувилгааг хийж болно. Гэрт дулаан, тайван, хөдөлгөөний хагас хорисон буюу хагас хэвтрийн дэглэмд байх нь түргэн эдгэхэд нөлөөтэй. Хагас хэвтрийн дэглэм гэдэг нь бие засах, гар нүүр угаах, хоол идэх зэрэг зайлшгүй хэрэгцээт үед өөрийнхөө хэрэгцээт хөдөлгөөн хийж бусад үед хэвтрийн дэглэмд байхыг хэлнэ.

Дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй.

Хэвтрийн дэглэм

  • Шингэнийг хангалттай уух. Ингэснээр хордлого хурдан тайлагдана.
  • Хоолны дэглэм сайн баримтлах:
  • Хурц, хайрсан, шарсан, түлсэн, халуун ногоотой, олон төрлийн амтлагч холисон хоол хориглоно.
  • Халуун шоколад, кофе,өнгөтэй болон хийжүүлсэн ундаа, шүүс уухийг хориглоно.
  • Хоолыг хэт халуун буюу хэт хүйтэн идэхгүй байх
  • Харшил төрүүлэх чанартай: лимон, жүрж зэрэг цитрус агуулсан жимс идэхгүй

Хэрэв хүүхэд:

  • Шингэн ууж чадахгүй
  • Хэвлийгээр хүчтэй өвдөх
  • Явж чадахгүй
  • Цус алдах зэрэг шинж илэрвэл шууд яаралтай эмнэлэгт хандаарай.
Зураг