Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Пёнчанд танилцах үйлчилгээний хэрэглээ эрс өссөн байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Пёнчаны олимпийн хотхонд тарааж байгаа бэлгэвч

Олимпийн наадам бүрээр дэлхийн олон орны тамирчид нэг дор цуглардаг. Бие бялдрын хувьд төгс гэж хэлж болох хүмүүс цугларснаар тэдний хооронд дотно харилцаа бий болох нь гарцаагүй. Танилцах үйлчилгээний томоохон үйлчилгээ болох Tinder-ийн аппликэшн Пёнчаны наадмын үеэр өндөр эрэлттэй байгааг тус компани мэдээлжээ.

Олимп эхэлсэн хоёрдугаар сарын 9-нөөс хойш Tinder аппликэшний олимпийн хотхон дахь нийт хэрэглээ 348 хувь өссөн бол өөрийн газарзүйн байрлалыг ил болгох тохируулгын идэвхжүүлэлт 565 хувь өсөж, хайлтын идэвх 644 хувь өссөн байна.

Тамирчдаас АНУ-ын багийнхан хамгийн их хэрэглэж байгаа бол араас нь Швед, Британий тамирчид орж байгаа гэнэ. Тамирчдыг олимпийн наадамд ирэхээс нь өмнө өөрийн өрсөлдөгч орны тамирчидтай бэлгийн харилцаанд орж болохгүйг анхааруулдаг байна. Гэвч тэмцээн өндөрлөсний дараа, мөн өрсөлдөгч биш орнуудын тамирчдын хооронд эсрэг хүйстнээ сонирхох явдал түгээмэл байдаг ажээ.

Пёнчаны олимпийн наадамд зохион байгуулагчид 110,000 бэлгэвч үнэгүй тарааж, үе үеийн өвлийн олимпийн дээд амжилтыг тогтоогоод байгаа. Энэ нь дунджаар нэг тамирчинд 37 бэлгэвч ноогдох үзүүлэлт юм.

2010 оны Ванкувер, 2014 оны Сочигийн наадмуудын үеэр 100,000 бэлгэвч тус тус тарааж байсан гэдэг. Харин 2016 оны Риогийн зуны олимпийн наадмаар 450,000 бэлгэвч тарааж байжээ.

 

Эх сурвалж: Korea Times