Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 19: Дахин хувьчлалт

ikon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN
 

-Хувийн хэвшлийг дэмжих хамгийн хүчтэй шалтгаан бол алдагдал-

Нийгмийн анхдагч хувийн институт болох гэр бүл үүргээ гүйцэтгэж, биелүүлж, хэрэгжүүлж чадаагүй болохоор засаг уруу шилжсэн байсан гүйцэтгэл, үйл ажиллагаа болон үүргийг биелүүлэхийн тулд бусад төрийн бус институтийг ашиглан гүйцэтгэж байгаа системтэй төлөвлөгөөг дахин хувьчлал гэж нэрлэнэ.

Нийгмийн бүх институтээс бизнесийг дахин хувьчлахад хамгийн тохиромжтой болгодог зүйл нь бизнес ерөнхийдөө өөрөө шинэчлэлтийг хэрэгжүүлэгч байдагт оршино. Бусад бүх байгууллагууд өөрчлөлтийг зогсоох эсвэл дор хаяж удаашруулах зорилготойгоор бий болсон. Тэд аргагүйн эрхэнд дургүйхэн шинэчлэгчид болдог. 

Бизнест орших хоёр давуу тал нь засгийн газарт орших сул тал байдаг. Бизнес ямарваа үйл ажиллагаагаа больж болдог. Хэрэв зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бол хүчээр зогсоодог. Түүнчлэн бүх институтээс зөвхөн бизнесийг л алга болохыг нийгэм хүлээн зөвшөөрдөг. 

Бизнесийн хоёр дахь давуу тал нь бизнес дангаараа бүх институтээс илүү үйл ажиллагаагаа хянах шалгууртай байдаг. Хэрэглэгч үргэлж "Энэ бүтээгдэхүүн маргааш надад юм өгч чадах вэ?" гэж асуудаг бөгөөд хэрэв хариулт нь "юу ч биш" байх юм бол тэр хэрэглэгч уг бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийг чимээгүйхэн алга болохыг огтхон ч харамсахгүйгээр хараад сууж чаддаг. 

Хөрөнгө оруулагч ч бас тэгж чадна. Хувийн байгууллагыг дэмжих хамгийн чухал шалтгаан бол орлого биш юм. Хамгийн чухал шалтгаан нь алдагдал. Үүний улмаас бизнес бусад байгууллагуудаас илүү дасан зохицох чадвартай, уян хатан байдаг.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Эхлээд шоронг дараа нь дайн байлдааныг хувийн хэвшлийнхэн удирдах болсон. Үүний дараа хувьчлагдах секторуудыг жагсаан бичиж, тэндээс хэрхэн ашиг олохыг тодорхойл.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.