Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон Монголчуудад сар шинийн баярын мэндчилгээ ирүүлжээ

ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны Монголын уламжлалт баяр - Цагаан сарыг тохиолдуулан Монголын ард түмэнд ирүүлсэн баярын мэндчилгээ


Уламжлалт cар шинийн баяраа тэмдэглэж буй Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсье!

АНУ нь Монгол Улсыг дотны анд, түншээ хэмээн бахархалтайгаар нэрлэдэг бөгөөд Америк-Монголын иргэд хоорондын харилцаа айсуй жилд улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэж байна. Ирж буй шороон нохой жилд Монгол Улс болон монголчуудад амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

 

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ