Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Флоридагийн дунд сургуульд болсон зэвсэгт халдлагын улмаас 17 сурагч алагдаад байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө АНУ-ын Флорида мужийн Парклэндийн дунд сургуульд зэвсэглэсэн этгээд гал нээж, нийтдээ 17 сурагчийн аминд хүрээд байна. Мөн 10 гаруй хүн шархдсаныг цагдаагийн газар мэдээлжээ.

Сургууль дотор 12 хүн буудуулсан бол сургуулийн гадна 2, ойролцоох гудамжинд нэг хүн алагдсан байна. Өөр хоёр хохирогч хүнд шархдаж эмнэлэгт хүргэгджээ.

Зэвсэгт этгээд нь 19 настай, тус сургуулийн сурагч асан Николас Круз гэгч болохыг тогтоосон байна. Тэрээр AR-15 загварын автомат буугаар аллагыг үйлдсэнийхээ дараа цагдаа нарт баривчлагджээ.

Аллагын зорилго одоогоор тодорхойгүй байна. 2018 он гараад АНУ-д нийтдээ найман удаагийн зэвсэгт халдлага сургуулиудад гарснаас олон хүн амиа алдаж, шархдаад байгаа юм.

Ийм халдлага гарах бүрт иргэдийн галт зэвсэг эзэмших эрхийн асуудал яригддаг ч Вашингтоны бодлого өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Эх сурвалж: The Guardian