Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн шилдэг гэрэл зураг: Гориллагийн аврагдсан зулзага

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2017 оны Wildlife Photographer of the Year уралдааны олон нийтийн таашаалд хүрсэн гэрэл зургийн бүтээлээр Канадын зурагчин Жо Энн Макартурын зураг шалгарчээ.

Уг уралдаанд 50,000 орчим бүтээл ирснээс шилдэг 24-ийг шалгаруулж, тэдний дундаас олон нийтийн санал асуулгаар People’s Choice шагналын эзнийг тодруулсан юм.

Зурагт ангийн махны зах дээрээс аврагдсан горилла мичний зулзага аврагчтайгаа хамт дархан цаазат газрыг зорьж явааг харуулсан байна. Камеруны “Ape Action Africa” мич хамгаалах байгууллагын ажилтан Апполинайр Ндохоуду түүнийг аварсан юм байна.

Бяцхан мичийг тээвэрлэхдээ унтуулсан байсан ч замын дунд сэрсэн гэнэ. Эхэндээ тэр машинд явахдаа айж байсан ч аврагчийнхаа гар дээр ирээд тайвширсан байна.

Төв Африкийн Камерун улсад зэрлэг ан амьтдын махыг хүнсэнд хэрэглэх явдал түгээмэл. Хэдийгээр ингэх нь эбола вирус тархах эрсдэлтэйг анхааруулдаг ч Камеруны бараг бүх ресторанд ангийн махтай хоол байдаг, төр засгийн арга хэмжээнүүдэд ч хэрэглэдэг байна. Түүн дотроо горилла мичийг агнаж, хүнсэнд хэрэглэх нь элбэг гэнэ.

Зурган дээрх мичийг аварсан Ндохоуду нь иргэний дайнаас дүрвэж Чадаас Камерунд цагаачилсан нэгэн. Тэрээр зэрлэг амьтдыг хамгаалахын үйлсэд өөрийгөө зориулж яваа хүн юм байна.

Хүн, байгалийн хэлхээ холбоог харуулсан шилдэг бүтээл гэж энэ зургийг мэргэжилтнүүд магтжээ.

 

Эх сурвалж: Independent