Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баяраар ХСИС-ийн 700 сонсогч эргүүл, хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

"Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн Сар шинийн баярын өдрүүдэд Их сургуулийн захирлын тушаалаар Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн нийт 700 сонсогч 02 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд 14 цагдаагийн хэлтэст хуваарилагдан эргүүл, хамгаалалтад хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэхээр боллоо.

Сонсогчид энэ хугацаанд Улаанбаатар хотод гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор замын цагдаа, улсын онц чухал объектын хамгаалалтад ажиллах юм.

 

Эх сурвалж: ЦЕГ