Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Д.Гантулгын шинжилгээний хариу гарчээ

Б.Ану
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг Прокуророос  зөвшөөрсөн шийдвэр гаргасан талаар бид  2017 оны арванхоёрдугаар сард мэдээлж байсан билээ.

Тэгвэл баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын эсийн шинжилгээний хариу гарсан байна.

Эргэн сануулахад, 2017 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогчийн биеэс илэрсэн эс Д.Гантулгынхтай таарсан байна. Түүнчлэн өмнөх шинжилгээний дүгнэлтийг худлаа гаргасан байсантай холбоотойгоор тусдаа хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.