Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бишкек хотод Монгол Улсын ЭСЯ нээн ажиллуулахыг дэмжжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулжээ.

Засгийн газрын гишүүд хэлэлцсний эцэст Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Ингэснээр УИХ-ын чуулганаар тогтоолын төслийг баталж эцсийн шийдвэрийг гаргах аж.