Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны нэгдүгээр сард хөрөнгө завших гэмт хэрэг 3 дахин өсжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард 4,019 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1,246-гаар буюу 44.9 хувиар өсжээ.
 
Өмнөх оны мөн үеэс нийт гэмт хэрэг өсөхөд

  • Хулгайн гэмт хэрэг 674 (79.0%),
  • Залилах гэмт хэрэг 308 (2.5 дахин),
  • Дээрмийн гэмт хэрэг 116 (2.9 дахин),
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 82 (63.6%),
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 66 (7.4%),
  • Хөрөнгө завших гэмт хэрэг 43 (3.1 дахин)-аар өссөн нь голлон нөлөөлөв. 

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард 5,999 хүн эрүүлжүүлэгдэж, 703 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 1,509-өөр буюу 20.1 хувиар буурч, харин баривчлагдсан хүн 74-өөр буюу 11.8 хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: ҮСХ