Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Boston Dynamics хаалга нээдэг робот бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Роботын аюул заналын талаар дэлхий нийтээр хэлэлцэж байгаа энэ үед АНУ-ын Бостон Динамикс компани өөрийн зохион бүтээсэн SpotMini роботын дүрсийг интернэтэд байрлуулжээ.

Даваа гарагт нийтэлсэн видео нь Мягмар гарагт YouTube сүлжээний хандалт нь хамгийн хурдан нэмэгдэж байгаа дүрсээр шалгарсан байна. Шинэ роботын нэг онцгой чадвар нь хаалга нээх байлаа.

76 см өндөр, 30 кг жинтэй робот 3D камерын “харах” системтэй бөгөөд биеийн хэсгүүд нь нийт 17 үетэй юм байна. Тиймээс ямар ч үйлдлийг гүйцэтгэх чадвартай гэнэ.

Нэг цэнэглэлтээр 90 минут ажиллах чадвартай SpotMini нь тус компаниас гаргасан хамгийн дуу чимээ багатай робот ажээ. Үүнийг гэр болон оффист ашиглахад тохиромжтой болохыг компанийн сайтад мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNBC