Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Балжинням Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ц.Төмөрхуяг Гавьяат жүжигчин боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.


Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Хөдөлмөрийн баатар цол

Соёл урлагийн их сургуулийн зөвлөх Профессор Дунжаагийн Нанжидад Ардын жүжигчин цол,

Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Жагваралийн Бүрэнбэхэд Ардын жүжигчин цол,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуунд Ардын Эмч цол,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Эрчим хүчний зохицуулах газрын ахмад ажилтан Чойнмадагийн Баяр, Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн ахмад инженер Баасангийн Сандуйжавыг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, БОАЖЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн Содномжамцын Дамдинсүрэнг,

Монгол Улсын гавьяат багш цолоор:

  1. Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш Нанзадын Энхпагма,
  2. Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Дашдаваагийн Жуужааг,
  3. МУИС-ийн хими, хими инженерчлэлийн сургуулийн зөвлөх профессор Сономын Дондогийг,
  4. Нийслэлийн 33-р дунд сургуулийн ахмад багш Баатарын Цэгмэдийг,
  5. МУБИС-ийн ахмад багш Пүрэвжавын Бямбадоржийг,
  6. АШУҮИС-ийн Анатомийн тэнхимийн эрхлэгч, академич анагаахын шинжлэх ухааны доктор профессор Доржхүүгийн Амгаланбаатарыг,
  7. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ахмад багш Лувсанцэрэнгийн Цэвээндоржийг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор:

  1. Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн нэгжийн зохицуулагч Бат-Өлзийн Баасанг,
  2. “Сандэй” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Бат-Өлзийг,   

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор:

  1. “Ая дан” студийн дэргэдэх Мөр хамтлагийн дуучин, ая зохиогч Мягмарын Бямбажав,
  2. “Сити” дээд сургуулийн багш, жүжигчин, найруулагч Цэгмидийн Төмөрхуяг,
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын гавьяат малчин цолоор:

  1. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Лувсаншаравын Баттулга,
  2. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Тунгалаг багийн тэмээчин Гомбогийн Ванчиг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор:

  1. Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын жолооч Дүгэржавын Баттулга,

Гавьяат эдийн засагч цолоор:

  1. “Эрэл” ХХК-ийн ахмад ажилтан Дэлгэрийн Чүлтэм,
  2. Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий  консулын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Наваанзундуйн Ишдорж,
  3. “МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Жандавын Бат-Орших,
  4. “Алтайн хүдэр” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Рүвжирийн Пүрэвдоржийг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  1. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, хөгжмийн зохиолч, чөлөөт уран бүтээлч Дуламсүрэнгийн Бэхбат,
  2. Яруу найрагч Намсрайн Лутбаярыг,

Хүний гавьяат эмч цолоор:

  1. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Балжиннямын Дэлгэр,
  2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Мишигдоржийн Чимгээг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  1. Эрүүл мэндийг дэмжих сангийн ахмад ажилтан Янжаагийн Усныка,

Алтан гадас одонгоор:

  1. Булган аймгийн Булган сумын өндөр настан, ахмад тамирчин Дашнаяын Лхагважавыг,
  2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сувилагч Жалапуны Цэцэгсүрэнг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  1. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад ажилтан Оргийн Төмөрцоожийг,

Шударга журам медалиар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Бархадын Батсумъяаг,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын байцаагч, дэслэгч Ганболдын Эрдэнэбаяр нарыг тус тус шагналаа.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг