Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ "Эрдэнэс Монгол" группийн ТУЗ-ийн даргаар томилогджээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ "Эрдэнэс Монгол" группийн ТУЗ-ийн даргаар ажиллахаар боллоо. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурал хоёрдугаар сарын эхний долоо хоногт болж, уг шийдвэрийг гаргасан байна. Үүнээс өмнө өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилжээ. 

Б.Бат-Эрдэнэ нь НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МХЕГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байжээ. 

“Эрдэнэс Монгол” ХХК нь “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” зэрэг ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж, “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.