Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Малын зүй бус хорогдол өсжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монголын нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцууллаа. Малын зүй бус хорогдол 2018 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 309 мянга болж, өмнөх оны мөн үеэс 244.5 (4.8 дахин) мянгаар өссөн байна. 

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл

  • Ямаа 183.0 мянга,
  • Хонь 94.4 мянга,
  • Үхэр 19.8 мянга,
  • Адуу 11.7 мянга,
  • Тэмээ 191 байна. 

Нийт хорогдсон малын 59.2 хувийг ямаа, 30.5 хувийг хонь эзэлж байгаа аж. Харин улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2018 оны 1 дүгээр сард 3.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.9 (2.2 дахин) мянгаар буурчээ.