Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагчаар тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 14
Сурталчилгаа

Үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг "Торгоны зам" ёслолын арга хэмжээний үеэр “Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагч”-аар шалгарлаа.

 

Уг шагналыг Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон улсын байгууллага, олон улсын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, дипломат төлөөлөгчийн газрууд болон хөрөнгө оруулагчдад олгодог уламжлалтай юм.

Мобиком Корпораци нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийт хоёр их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын үүрэн харилцаа холбооны салбарын дэд бүтцийг бий болгоход болон мэдээлэл, харилцаа холбооны салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд зарцуулсан бөгөөд 6.7  тэрбум гаруй төгрөгийг нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан билээ.

Тус корпораци нь өөрийн санхүүжилтээр 2005 онд “Сурагчдын үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Улаанбаатар хотын 12 сургуулийн бага ангийн сурагчдад үдийн цай өгөх болсон бөгөөд уг хөтөлбөр нь цаашид орон даяар хэрэгжсэн томоохон ажил болон өргөжсөн юм.

2014 онд Мобиком Корпораци өөрийн “Нийгмийн хариуцлагын бодлого” болон тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд “Хүүхдийн тусламжийн утас 108” төслийг хамтран санаачилж, техникийн шийдлийг нь бүрэн хангасны үр дүнд нийт 9,000 орчим хүүхдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал хувь нэмэр оруулсандаа туйлын таатай байдаг билээ.

 

Мөн орон нутгийн сурагчдын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор нийт 16 аймгийн 58 сумдад эрүүл ахуйн шаардлага хангасан боловсон ариун цэврийн байгууламжуудыг барьж, хүлээлгэн өгсөн юм.

 
 
 

Хамгийн сүүлд буюу 2018 оны 1 дүгээр сард Мобикомын санхүүжилтээр Говьсүмбэр аймгийн Хүүхдийн эмнэлгийн барилгын иж бүрэн дотоод заслыг хийж гүйцэтгэснээр тус аймгийн хүүхдүүд эрүүл мэндийн үйлчилгээний стандарт хангасан орчинд эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болсон.    

Мобиком Корпорацийн нийт хамт олон Монгол орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөлийг хангахын төлөө идэвхтэй ажиллах болно.

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.