Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 18: Засгийн газрыг шинэчлэн бүтээх нь

ikon.mn
2018 оны 2 сарын 18
iKon.MN
 

-Засгийн газар гүйцэтгэлийн чадамжаа бага ч болтугай эргүүлэн олж авах хэрэгтэй-

Засгийн газар тусгай сонирхлын бүлгүүдийн дайралтад өртөж засаглах хүчгүй, шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна.

Байгаль орчныг хамгаалах, хувийн арми болон олон улсын  терроризмыг үгүй болгох, буу зэвсэгт тавих хяналтыг чангатгах зэрэг шинээр бий болж буй үүргүүдийг биелүүлэхэд засгийн газрын хүч улам их хэрэгтэй болж байна.

Гэхдээ эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх арай "өөр" төрлийн засаглал хэрэг болох юм. Засгийн газрын гүйцэтгэлийн чадамжаа бага ч болтугай эргүүлэн олж авах хэрэгтэй. Эргэн өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Бизнес, үйлдвэрчний эвлэл, их сургууль, эмнэлэг, засгийн газар гээд ямар ч байгууллагыг эргэн өөрчлөхөд гурван адилхан алхам хэрэг болдог.

  1. Ашиг тусаа өгөхөө больсон, ашиг тусаа хэзээ ч өгч байгаагүй, хэрэгцээтэй байхаа больсон, үр дүн үзүүлэх боломжгүй болсон бүх зүйлийг орхих
  2. Ашиг тусаа өгдөг, үр дүн үзүүлдэг, байгууллагыг үр бүтээмжтэй ажиллахад нэмэртэй байдаг зүйлүүд дээр илүү анхаарал хандуулах
  3. Хагас амжилт болон хагас алдаанд дүн шинжилгээ хийх.

Эргэн өөрчлөхийн тулд ашиг тусаа өгдөггүй бүгдийг хаяж, ашиг тусаа өгдөг зүйлсийг илүү ихээр хийхийг шаарддаг. 

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Таны эрхэлж байгаа бизнес Fedex, UPS зэрэг компаниуд АНУ-ын шуудангийн үйлчилгээний дутагдалтай талыг олж харан ашиг олсон шиг өөрийн орны засгийн газрын дутагдалтай талыг ашиглан ашиг болж чадах уу? Хэрэв та төрийн албанд ажилладаг бол ашиг тустай зүйл дээр илүү төвлөрч үр дүнгээ сайжруулаарай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.