Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Шинийн 3-нд явагдана

ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2018 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой. 

Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул урамшууллын өөрчлөгдсөн хэмжээ хамаарна.

 

 

Эх сурвалж: Татварын ерөнхий газар