Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажиллана

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ, НЭМГ хамтран Цагаан сарын баярын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах талаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/790470557805181/

ЭМЯ, Эмнэлгийн Тусламжийн Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргал "Улсын хэмжээний үйлчилгээтэй болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд цагаан сараар буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд 24 цагаар ажиллана. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн 130 эрүүл мэндийн төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллах юм. 

Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар дээр хариуцлагатай жижүүр 3 цагаар ажиллана.

Хөдөө орон нутагт байгаа төрөх дөхсөн эмэгтэйчүүд баярын өдрүүдээр өрхийн амрах байрандаа очих хэрэгтэй.

Баярын үеэр жирэмсэн, төрөх дөхсөн эмэгтэйчүүдийн даралт ихсэх зэрэг анхаарах зүйлүүд их бий.

Хоолны хордлогоос болгоомжилж бага насны хүүхдийг хараа хяналт сайтай байлгах хэрэгтэй. 

Бүх эрүүл мэндийн байгууллагуудад баярын өдрүүдээр хэрхэн ажиллах талаар зөвлөмжийг хүргүүлээд байгаа.

Бага насны хүүхдийн агаар дуслын замаар халдварлах өвчин ихэсдэг учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Хөдөө орон нутагт малын галзуу өвчин их гарч байна. Иймээс золгохоор явахдаа аль болох олуулаа явах зэрэг зөвлөмжийг өгч байна".

Шаардлагатай тохиолдолд доорхи утсаар холбогдох боломжтой.

Байгууллагын нэр

Холбоо барих утасны дугаар

Ажиллах цагийн хуваарь

(2018 оны 02 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд)

  1.  

Эрүүл мэндийн яам

323002

 

 

 

 

 

 

 

 

 

24 цагаар

 

  1.  

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

99463372

 

  1.  

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

99082426

 

  1.  

Улсын гуравдугаар төв эмнэлэг

88095848

 

  1.  

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв:

  • Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг
  • Хүүхдийн эмнэлэг

 

 

80809102

 

80809105

  1.  

Гэмтэл согог судлалын үндэсний төв

70180136

 

  1.  

Хавдар судлалын үндэсний төв

70162529

 

  1.  

Халдварт өвчин судлалын үндсэний төв

450491

 

  1.  

Арьсны өвчин судлалын үндэсний төв

93086486

 

  1.  

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

98983630

 

  1.  

Цус сэлбэлт судлалын үндэсний төв

70136504

 

  1.  

Зоонозын өвчин судлалын үндэсний төв

70282859

 

  1.  

Нийслэлийн эрүүл мэндийн газар

320981

 

  1.  

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

утасны жагсаалтыг  www.ubhealth.mn ээс авна уу.

10-16 цагийн хооронд

  1.  

Дүүргийн эрүүл мэндийн төвийн (гэмтэл, мэс асал,  дотор, шүдний кабинет)

 

10-16 цагийн хооронд

  1.  

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг

454004

 

24 цагаар

 

  1.  

Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг

631108

  1.  

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг

350790

 

  1.  

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг

379258

 

  1.  

Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг

314587

 

  1.  

Нийслэлийн түргэн тусламжийн төв

  • Насанд хүрэгчид
  • Хүүхэд

 

103

70110103

  1.  

Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв

325731

 

10-16 цагийн хооронд