Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 2018 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN

Төрийн ордны "Б" танхимд

10:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөгөөн"-д оролцоно.

Эрүүл мэндийн яамны “Б” танхимд

10:00 цагт ЭМЯ, НЭМГ хамтран Цагаан сарын баярын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваартай ажиллах талаар мэдээлэл хийнэ.

Засгийн Газрын 3 дугаар байрны В1 давхарын мэдээллийн танхимд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны нэгдүгээр сарын байдлыг танилцуулна.

ЧД-ийн 39-р сургуульд

11:00 цагт JCI байгууллагын JCI Импакт салбар байгууллагаас утааны голомтод орших, агаарын чанар хэмжигч байхгүй бүсэд орших 39-р сургуулийн 1,623 сурагчид утааны хор уршигаас өөрийгөө хэрхэн хамгаалах тухай сургалт хийж хүүхэд бүрт стандарт хангасан маск тараах үйл ажиллагаа болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт СХД, Тахилтын 100 ортой эмнэлэгийн барилга угсралтын ажилд зориулан ном хурах, буян хишгийн даллагатай урлагийн тоглолтыг зохион байгуулах болсон талаар "Энхрий үрс, халуун сэтгэл" ТББ-аас мэдээлэл хийнэ.

МХЕГ-т

12:00 цаг МХЕГ, МҮЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулна.