Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Валентиний баяраар зочид буудлын төлбөрийн гүйлгээ 17 хувь, цэцгийн худалдан авалт 61 хувь өсдөг

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн үйлчилгээний Мастеркард компани “The Mastercard Love Index 2018” судалгааг дэлхийн 200 орны хэрэглэгчдийнхээ 2015-2017 оны хоёрдугаар сарын 11-14-ний өдрүүдийн хэрэглээнд тулгуурлан гаргажээ. Валентиний баярын өдрүүдээр хүмүүсийн худалдан авалтын төлөвт ямар өөрчлөлт гардгийг энд тодруулсан байна.

 

Судалгааны зарим тоо баримтаас дурдвал:

  • Энэ хугацаанд аялал жуулчлалд зарцуулах гүйлгээний тоо 17 хувь өсдөг
  • Гадуур хооллоход зарцуулсан мөнгөний хэмжээ 68 хувийг эзэлдэг
  • Зочид буудлын төлбөрийн гүйлгээ 17 хувь өсдөг
  • Контактгүй аргаар хийгдсэн төлбөрийн хэмжээ 166 хувь өсдөг. Энэ нь зам зуур, түргэн үйлчлүүлэх хэлбэр нэмэгддэгийг харуулж байна.
  • Төмөр зам, агаарын тээврийн зардал нийт зарцуулалтын 21 хувь болдог
  • Ихэнх худалдан авалт хоёрдугаар сарын 11-нд болдог
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд Ази-Номхон далайн орнуудын иргэд 4.6 сая гүйлгээг хийжээ
  • Цэцгийн худалдааны гүйлгээ 61 хувь нэмэгддэг бол зарцуулах мөнгөний дүн 39 хувь нэмэгддэг
  • Онлайн худалдааны гүйлгээ 30 хувиар нэмэгддэг ажээ.

Мастеркардын өөр нэг судалгаагаар энэ жилийн Валентиний баярт зарцуулахаар төлөвлөсөн мөнгөөр Ази-Номхон далайн орнуудыг эх газрын Хятадууд тэргүүлж, дунджаар нэг хүн $274 зарцуулахаар болсон байна.

Тэдний араас $245-аар Тайваньчууд, $231-ээр Хонг Конгчууд, $180-аар Сингапурчууд, $145-аар Тайландын иргэд удаалжээ.

 

Эх сурвалж: Mastercard