2018/02/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.63₮
B34
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
23:00
S32
-24°
00:00
S32
-23°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-27°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-26°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°

“ЛэндМН”-ий хувьцааг худалдаж авах ГУРВАН АРГЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 2 сарын 14
iKon.MN

Цайны цагаараа үйл ажиллагаанд ирсэн иргэн Бөртэ 10 минутын дотор 700 мянган төгрөгийн зээлийг гар утсаараа авах боломжтой болсноо бидэнд хэлэв. Тэрбээр “Хэзээ ч хамаагүй, хэрэгтэй үедээ зээл авах боломжтой болчихлоо. Зөвхөн аппликейшн татахад л 50 мянган төгрөгийн зээлийн эрх үүсчихдэг юм байна. Яг одоо надад хэрэг болоогүй ч дараа мөнгөний хэрэг гарах үед хүнээс гуйхгүйгээр гар утсаа ашиглаад зээл авах боломжтой гэдэг нь үнэхээр сайхан санагдлаа” гэв.

Энэ бол технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан, Монголын банк, санхүүгийн салбарын анхны финтек компани болох ЛэндМН-ий гол үйлчилгээ.

Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж, олон нийтэд нээлттэй компани болох гэж буй ЛэндМН компани өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр хувьцаагаа олон нийтэд танилцуулах уулзалтаа хийлээ. Анх 200 гаруй хүн ирнэ гэж төсөөлж байсан боловч 2 дахин их буюу 400 гаруй хүн ирсэн тул заалны ачаалал эрс ихэссэн нь анзаарагдав. Мөн хөрөнгийн зах зээлийг иргэд маш ихээр сонирхож байгааг үүнээс харж болно.

ЛэндМН компанийн хувьцааны захиалга 2 дугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх аж. Тус компани хөрөнгийн зах зээлд 200 сая ширхэг хувьцаа гаргаж, 5 тэрбум төгрөг босгохоор төлөвлөж байна. Үүний 50 хувь буюу 2.5 тэрбумд олон нийт хөрөнгөө оруулах боломжтой. Нэгж хувьцааны үнэ нь 25 төгрөг. Тэд хөрөнгө оруулалтыг өөрсдийн үндсэн үйлчилгээ буюу зээлийн эх үүсвэрт зарцуулж зах зээлээ тэлэх зорилготой.

“Үнэ цэнэ өндөр байгаа ч хөрөнгө оруулагчид хувьцааг нь хямдаар худалдаж авах боломжтой нь их таалагдлаа”

 

Бид уулзалтын үеэр Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнээс байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Би хувьцаанд хөрөнгө оруулахдаа хүнийг нь хардаг. Учир нь хүний мөнгөөр бизнес хийж байгаа учраас ёс зүй, итгэлцэл гэдэг хамгийн чухал.

ЛэндМН-ий залуусыг харахад олон улсын том компаниудад ажиллаж байсан туршлагатай, чадвартай гэдгээ тодорхой хэмжээний мөнгө босгоод харуулчихсан юм байна. Үүсгэн байгуулагч талаасаа зөв зүйтэй хүмүүс харагдаж байна.

Үүний дараа бизнес нь зөв байх нь чухал. Өдөр тутмын хэрэглээг хангахуйц зээлийн бүтээгдэхүүн гаргасан нь хурдан шуурхай, хялбар байж чадаж байна. Ганцхан жилийн дотор 30 мянган зээл гаргасан гэлээ. Банк үүнийг хийхэд цаг хугацаа, зардал их орно. Гэтэл технологийг ашигласнаар ийм өндөр үр дүн үзүүлсэн байна. Банк, санхүүгийн салбарт чанаргүй зээл гэдэг том асуудал байдаг. Чанаргүй зээл нь 1-2 хувь гэхээр маш сайн үзүүлэлт юм. Үүний ард хиймэл оюун ухаан нь сайн ажиллаж байгааг баталгаажуулж харлаа. Цаашид бизнес өргөжих, хөгжих талаасаа том орон зай байгаа юм байна.

Хувьцааны үнэлгээ хэт өндөр байвал ханш уначихдаг. Харин ЛэндМН-ий хувьцааг үржүүлэгч аргаар тооцоход үнэлгээгээ хамгийн багаар тавьсан байна. Тэгэхээр үнэ цэнэ өндөр байгаа ч хөрөнгө оруулагчид хувьцааг нь хямдаар худалдаж авах боломжтой байгаа нь надад маш их таалагдлаа” гэв.

“Хөрөнгийн зах зээл дээр компани гарна гэдэг бизнесийн хамгийн эрүүл хэлбэр”

 

Харин уулзалтад ирсэн иргэн Д.Сарантуяа “Уламжлалт банк санхүүгийн үйл ажиллагааг технологитой хослуулсан шинэ бизнесийн модель гаргаж ирж байгаа нь надад маш сонирхолтой санагдсан.

ЛэндМН анхдагч зах зээл дээр 25 төгрөгөөр гарч байгаа юм байна. Хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэхээр эрэлт ихтэй байгаа учир үнэ цэнэ нь улам өснө гэж бодож байгаа. Мэдээж хувьцааны үнэ цаашид ямар байх нь компанийг хэр зэрэг амжилттай удирдахаас шалтгаална. Хөрөнгийн зах зээл дээр компани гарна гэдэг бизнесийн хамгийн эрүүл хэлбэр. Ингэснээр компанийн засаглал ил тод болж, сайжирдаг.

Гар утас гэдэг дэд бүтцээр дамжуулж хэрэглээний зээл олгож байгаа энэ хэлбэр шинэлэг, банкуудаас өөр, шинэ зах зээлийг бий болгож байна гэж ойлгож байна. Тиймээс би хөрөнгө оруулалт хийхээр сонирхож ирсэн” гэв.

Иргэд “ЛэндМН”-ий хувьцааг дараах гурван аргаар худалдаж авах боломжтой. Үүнд:
  1. Гол андеррайтер болох “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-д өөрийн биеэр очиж шинэ данс нээлгэх, захиалга өгөх,
     
  2. ЛэндМН-нд бүртгэлтэй харилцагч бол гар утсаараа “LendMN” аппликейшн дахь “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн данс нээх, захиалга авах хэсгээр дамжуулан үнэгүй шинэ данс нээлгэх, захиалга өгөх,
     
  3. Бусад үнэт цаасны компаниар дамжуулан шинэ данс нээлгэх, захиалга өгөх.

"Бид Монголд анх удаа гар утсаа ашиглаж үнэт цаасны захиалга өгөх системийг технологийн давуу талаа ашиглаж хийлээ"

 

Уулзалтын дараа бид ЛэндМН-ий толгой компани болох “АНД Глобал компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхантай уулзлаа. Тэрбээр “Оролцогчид идэвхтэй байж, олон асуулт асуулаа. Би ийм их хүн ирнэ гэж бодоогүй. Иргэд хөрөнгө оруулалтын төрөл бүрийн хэрэгслүүд, ялангуяа шинээр гарч ирж буй уламжлалт бус бизнесүүдийг сонирхдог болсон байна. Мөн ирж буй асуултуудаас харахад өндөр мэдлэгтэй, мэдээлэлтэй байж шийдвэр гаргах гэж буй нь мэдрэгдлээ.

Манай үйлчилгээ хүн бүрт нээлттэй. Өнөөдрийг хүртэл 30 мянган идэвхтэй зээлдэгч гэнэтийн, түр зуурын зээлийн хэрэгцээгээ ЛэндМН-ээр хангаад явж байна. Цаашид бид үйлчилгээгээ олон хүмүүст хүргэхийн тулд түлхүү ажиллана. Мөн энэ технологио цаашид хөгжүүлж шинэ бүтээгдэхүүнүүд гаргах бодолтой байна. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд бичил зээлийн үйлчилгээгээ илүү өргөжүүлэхээр ажиллаж байгаа.

Онцолж хэлэхэд Монголд анх удаа гар утсаа ашиглаж үнэт цаасны захиалга өгөх системийг технологийн давуу талаа ашиглаж бид хийлээ. Тиймээс 2 дугаар сарын 21-нээс эхлээд LendMN аппликейшн рүүгээ орж хувьцаагаа захиалж болно” гэв.

"Аль болохоор олон хүнийг хувьцаа худалдаж авах боломжоор хангана"

 

Андеррайтер “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид “Хувьцааны эрэлт их байсан ч аль болохоор олон хүн хувьцаа худалдаж авах боломжтой болгох тал дээр бид анхаарч ажиллаж байна.

Андеррайтер компанийн зүгээс иргэдийн хөрөнгө оруулалт, санхүүгийн боловсролыг сайжруулах тал дээр олон ажил хийнэ. Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа нээлттэй болгож буй компанийн хувьцаа эхэндээ өсөөд, дараа нь унадаг гэсэн сөрөг ойлголт байдаг. Тиймээс бид иргэдийг бизнесийнх нь загвар, ирээдүйн потенциалд нь хөрөнгө оруулж сураасай гэж хүсэж байна. Хөрөнгө оруулалт гэдэг урт хугацааных гэдгийг ойлгодог байгаасай.

Тиймээс бид өнөөдөр энэ бизнесийн урт хугацааны боломжуудын талаар иргэдэд илүү их мэдээлэл өгөхийг хичээлээ” гэв. 

ГЭРЭЛ ЗУРГУУД /Г.ӨНӨБОЛД, MPA.MN/
 
 
 
 
 

 

x