Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 16-19-нийг хүртэл дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнд хийгдэх зохицуулалтын талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

Тэрбээр "Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс шинийн гурван буюу 19-нийг хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.  Мөн маршрутад ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй" гэсэн юм.

Баярын өдрүүдэд иргэн бүр өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЗЦА-аас уриаллаа.