Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: 200 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдол бууруулна хэмээн хийсгэсэн байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8,678 иргэний өргөдлийг 4 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа аж. 

Өргөдлийн байнгын хороо нийт 7 удаа хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2 тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3 удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хурлын үеэр "Дэнжийн 1,000-н цагаан байрууд, тус газрын дахин төлөвлөлтийн асуудал олон жил яригдаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Иргэд өөрсдөө газар чөлөөлөх хүсэлтээ нэгдсэн журмаар бүрдүүлж, газраа үнэлэхдээ бодит байдалтай нийцүүлэхийг, газар чөлөөлөлт, барилгын ажил эхлэхэд тус Байнгын хороо анхааран ажиллаж, хяналт тавих болно" гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг онцлов.

Мөн тэрбээр "Ахмадын орон сууц, түрээсийн орон сууцны хөтөлбөрт онцгой анхаарал хандуулан ажиллалаа. Түрээсийн орон сууцны хөтөлбөр зохион байгуулалт, санхүүжилтийн хүрээнд зогсонги байдалд орсон. Энэ асуудлыг шийдвэрлэх талаар ажиллана. 

Агаарын болон хөрсний бохирдлын зайлшгүй анхаарах ёстой асуудал байлаа. 200 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулна хэмээн хийсгэсэн байна" гэсэн юм.