2018/02/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.69₮
B28
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-9°
|
-17°
11:00
S26
-11°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-5°
16:00
S28
-4°
17:00
S28
-5°
18:00
S28
-8°
19:00
S28
-10°
20:00
S28
-12°
21:00
S28
-12°
22:00
S28
-14°

ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчөөр 75 настай Валерий Зорькиныг томилжээ

ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөл ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчөөр 75 настай Валерий Зорькиныг томиллоо. Түүнийг Үндсэн хуулийн эрх мэдлийн дээд байгууллагын тэргүүнээр томилох  саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэвшүүлжээ.

Валерий Зорькины нэрийг энэ албан тушаалд дэвшүүлэх саналыг өмнө нь Холбооны Зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүйн болон Төрийн байгуулалтын Хороо тус тус дэмжсэн байна. 

“Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн шүүхийн тухай”  хуульд 2009 онд оруулсан өөрчлөлтийн дагуу ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон байна. 

Валерий Зорькин ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүнээр таван удаа буюу 1991, 2003, 2006, 2009 ба 2012 онд тус тус томилогдож байжээ. 

 

x