Хэрэглэгчид яг юу хүсэн хүлээдэг нууцыг тайлж чадвал ирээдүйг төсөөлөхөд амар байхсан. Иймд Голомт банкны эдийн засагчид Санхүүгийн зах зээлийн холбоотой хамтран Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн судалгааг эдийн засгийн 14 салбарын 1,062 ажил эрхлэгчийг түүвэрлэн, биечлэн ярилцах замаар хийсэн байна.
Энэхүү индекс нь ирээдүйд эдийн засагт гарах өөрчлөлтийн дохио болдог тул 1950-аад оноос хойш хөгжингүй орны бизнес эрхлэгчид болон шийдвэр гаргагчид аливаа төлөвлөгөө боловсруулах, эрсдэлээ тооцохдоо ашигладаг болжээ. Учир нь эдийн засагт оролцогчдын хүлээлт нь бодит эдийн засгийн цаашдын ирээдүйг тодорхойлдог юм.
Манай улсын хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь 2017 оны 4-р улиралд өмнөх оны мөн үеэс 27 нэгжээр өсч 132-т хүрсэн байна. Энэ өсөлтөд ДНБ 5.8 хувь, дундаж цалин 8.9 хувь, экспортын орлого 34 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Хэрэглэгчдийн хүлээлтийг тоймловол:
Ямартаа ч иргэд ирээдүйн таван жилийг эерэг байна гэж хүлээж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, сэргэлтийн үедээ байгааг нотолсон байна.