2018/04/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,394.96₮
B32
УЛААНБААТАР
17°
|
B32
УЛААНБААТАР
22°
|
B34
УЛААНБААТАР
23°
|
04:00
S32
-1°
05:00
S32
-2°
06:00
S32
-2°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2018 онд Исландын эрчим хүчний ихэнх хэсэг биткоин олборлолтод зарцуулагдана

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

2018 оны эхний нэг сарын байдлаар биткоины үнэ ханш сайнгүй байгаа. Гэвч крипто валютын дур сонирхол хүмүүсийн дунд буурах шинжгүй байна. Зарим мэдээлэлд өгүүлснээр дэлхийн нийт биткойн олборлолтод зарцуулж байгаа эрчим хүчний хэмжээ Дани, Ирланд зэрэг улсуудын үндэсний эрчим хүчний хэрэглээнээс давж байгаа гэдэг.

Тэгвэл Исландын эрчим хүчний HS Orka компани сонирхолтой тооцоолол гаргажээ. 2018 онд тус улсад ажиллаж байгаа крипто олборлолтын дата төвүүд 840 гигаватт/цаг эрчим хүч хэрэглэх бол Исланд улсын 340,000 орчим хүн ам 700 гигаватт/цаг хэрэглээтэй байхаар байна.

Гэхдээ Исландын эрчим хүчний үйлдвэрлэлийн багахан хувийг айл өрхүүд болон биткойн олборлох ажиллагаа хоёул эзэлж байгаа юм. 2015 оны байдлаар тус улс жилд 18,700 гигаватт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байжээ.

Үүний ихэнх хэсэг аж үйлдвэрийн хэрэгцээнд зарцуулагддаг гэнэ.

Гэхдээ Исландын эрчим хүч цэвэр эх үүсвэртэйгээрээ Хятад зэрэг бусад улсуудынхаас ялгаатай. Тус улсын эрчим хүчний 70 хувь нь усан цахилгаан станцаас гардаг бол үлдсэн нь газрын гүний дулаанаас (geothermal) бий болдог.

Гэхдээ энэ байдал санаа амрах шалтгаан биш гэж Исландын улс төрчид ярих болжээ. “Крипто валютын олборлолт нь бага хөрөнгө оруулалт шаардаж, цөөн хүнд ажлын байр бий болгодог. Исландад өгөх өгөөж бараг байхгүй. Гэтэл усан цахилгаан станцууд гол мөрний экосистемийг өөрчилдөг. Газрын гүний дулаан газрын гадаргыг хөргөж байдаг. Нүүрстэй харьцуулахад бага сөрөг нөлөөтэй ч санаа зовохгүй байхын аргагүй” гэж Исландын Pirate Party намын улс төрч Смари Маккарти твиттер хуудсандаа бичжээ.

Тэр крипто валют олбролох үйл ажиллагаанаас татвар авдаг болох тухай санаагаа саяхан хэвлэлд хуваалцаж байсан юм.

 

Эх сурвалж: Quartz

 

x