2018/02/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.69₮
B28
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-9°
|
-17°
11:00
S26
-11°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S26
-5°
16:00
S28
-4°
17:00
S28
-5°
18:00
S28
-8°
19:00
S28
-10°
20:00
S28
-12°
21:00
S28
-12°
22:00
S28
-14°

Пёнчаны олимпийн анхны сэргээш илэрсэн тамирчин Японоос тодорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцож байгаа Японы шорт трэкийн тамирчнаас сэргээш илэрсэн тухай Даваа гарагийн орой Киодо Ньюс агентлаг мэдээлжээ.

Сэргээш илэрсэн Кэй Сато нь 21 настай, эрэгтэйчүүдийн тэшүүрийн 5,000 метрийн буухиа уралдааны багийн гишүүн юм. Ингэснээр тэр Пёнчанаас буцахаар болж байна.

2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа Японоос түүхэнд анх удаа өвлийн олимпийн тамирчин сэргээшийн улмаас хасагдаж байгаа нь энэ юм.

Мөн Пёнчаны олимпийн анхны сэргээш илэрсэн тохиолдол болж байна. Өнөөдөр Японы Үндэсний Олимпийн Хороо сэргээшийн талаар мэдэгдэл хийхээр төлөвлөжээ.

Кэй Сатогийн эгч Хитоми мөн тэшүүрчин бөгөөд Пёнчаны олимпийн наадамд оролцож байгаа юм. Сэргээшийн асуудалд харьцангуй бага холбогддог, 2026 оны өвлийн олимпийг Саппород зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа Япон улсыг энэ нь цочроосон явдал болж байна.

Өмнө нь 1984 оны Лос Анжелесийн зуны олимпийн наадамд Японы эрэгтэй гар бөмбөгчдөөс сэргээш илэрсэн нь тус улсын хувьд хамгийн том сэргээшийн хэрэг болдог юм.

 

Эх сурвалж: Japan Today

 

x