Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг чиглэлд 1,744 алба хаагч эргүүл хийж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярыг угтаж “Нийтийн-Эргүүл” арга хэмжээг өнөөдөр 05.00 цагаас эхлүүллээ.

Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эргүүл хийж байна.

Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон олон нийтийн цагдаагийн ажилтан, хэв журмын урамшилт эргүүлүүд гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг, үйлдэгдэж болзошгүй 286 чиглэлд 1,744 алба хаагч ажиллаж байна.