Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 1,350₮ эцэг, эхээс гаргуулах нь зөв үү?

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

БСШУСЯам-наас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний хувь хэмжээ шинэчлэн тогтоох тухай саналыг боловсруулж Монгол Улсын Засгийн Газарт хүргүүлжээ.

Уг саналд:

  • Ердийн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 3,000 төгрөг,
  • Сувиллын, тусгай болон асрамжийн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 4,000 төгрөг болгохоор тусгасан байна.

Мөн тус яамнаас цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлын зарим хэсэг буюу 1,350 төгрөгийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулах нь зөв эсэх талаар санал авч эхэлжээ. 

Санал авах хугацаа энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. 

Саналын дүнг Засгийн газарт дахин хүргүүлэх юм байна.

Та саналаа өгөөрэй.