Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нидерландын тэшүүрчний дунд хурууны маргаан

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын богино зайд өрсөлдсөн Нидерландын тэшүүрчин Шинке Кнегтийн дунд хуруугаа гаргасан гэрэл зураг Солонгосын үзэгч, хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд ороод байна. Бямба гарагт Өмнөд Солонгосын Лим Хё Жун эрэгтэй 1,500 метрийн тэшүүрийн төрөлд улсынхаа анхны алтан медалийг зүүжээ. Түүнээс 0.07 секундээр хоцорсон Кнегт мөнгөн медаль зүүсэн юм.

Медаль гардуулах ёслолын гэрэл зураг дээр Кнегт дунд хуруугаа гаргасан байгаа нь харагдаж байжээ.

Солонгосын хөгжөөн дэмжигчид Кнегтийн Инстаграм, Твиттер хуудсуудад дунд хурууны талаар тайлбар хүссэн байна. Кнегт энэ тухай Ням гарагт бичихдээ “Зураг дээр би дунд хуруугаа гаргасан мэт харагдаж байна. Санаатай ингээгүй, зураг дээр эвгүй харагджээ. Би зүгээр л медалиа атгаж байсан юм” гэжээ.

Гэвч Солонгосчууд түүний тайлбарт эргэлзсэн хэвээр байна. Учир нь Кнегт 2014 онд Дрезденд болсон Европын Тэшүүрийн Аваргын тэмцээнд 5,000 метрийн эрэгтэй буухиад түрүүлсэн Оросын Виктор Ан руу хоёр гарын дунд хуруугаа гарган харуулж байв. Дараа нь тэр тэмцээнээс хасагдсан юм.

 

Эх сурвалж: Korea Times