2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
08:00
S44
-24°
09:00
S44
-24°
10:00
S44
-21°
11:00
S44
-18°
12:00
S44
-15°
13:00
S28
-13°
14:00
S28
-12°
15:00
S28
-11°
16:00
S28
-11°
17:00
S28
-12°
18:00
S28
-14°
19:00
S28
-17°

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа

ikon.mn
2018 оны 2 сарын 11
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүрэлцэн ирэв. Түүнийг аймгийн удирдлагууд угтан авч, цэргийн хүрээ жагслаа. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн нийгэм эдийн засаг, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцов.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт 132.1 мянган хүн амьдарч, 5.2 сая толгой мал тоолуулжээ. Мөн Хөвсгөл аймагт аялах дотоодын аялагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2016 онд 36.1 мянга байсан бол 2017 онд 78 мянга гаруй болсон байна.

Харин гадаад жуулчдын тоо өнгөрсөн онд 11.4 мянгад хүрчээ. Аялал жуулчлал нь Хөвсгөл аймгийн эдийн засаг болоод аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг иргэдэд санхүүгийн томоохон хөшүүрэг болж ирсэн байна.

Ерөнхийлөгч аймгийн нийгэм, эдийн засгийн байдал орон нутгийн хөгжлийн асуудлаар санал солилцсоны дараа Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд иргэдтэй уулзлаа.

Орон нутгийн иргэдийн голчлон ярьж байгаа асуудал нь бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх, өрхийн орлого, цалин хүрэлцэхгүй байгаа талаарх нийтлэг асуудал байсан юм. Мөн оффшор данстай холбоотой асуулт асууж, Засгийн газар, УИХ-ын бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байлаа.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн н.Ганбаатар

 

Ард иргэд маш их ядуурч байна. Ерөнхийлөгч та орон нутгаар явж байгаа учраас надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Дээр нь ихэнх хүмүүс өр, зээлтэй байна. Зээлгүй тэтгэврийнхэн, төрийн албан хаагч гэж алга. Монгол оронд үнэхээр онц байдал зарлах болсон байх. 

УИХ-ыг тараая гэж сүүлийн үед яриад байгаа. Тараах нь зөв гэж бодож байна. Гэхдээ дахиад л УИХ-ын гишүүдийг сонгох юм бол байдал өөрчлөгдөхгүй. Одоо ганц найдвар нь Монгол Улсын Ерөнхийлөгч болоод байна. Та арга хэмжээ авахгүй бол УИХ нэг шийдвэр гаргаж, нөгөөхөө эргэж буцаасаар юу ч өөрчлөгдөхгүй байна шүү.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн иргэн н.Баярсайхан

 

Би ээж, дүүтэйгээ амьдардаг. Залууст ажил олдохгүй байна. Ажилд орох гээд очихоор янз бүрийн шаардлага тавьж байна. Дөнгөж төгсөөд ажилд орох гэхээр дадлага, туршлагатай байх ёстой гэх юм. Эсвэл танил тал, хээл хахууль нэхэж байна. Ажилд ороход намын харьяалал бас харах гээд байдаг талтай болж.

Нам бус бол ажил олдохгүй байна. Залуусаа дэмжинэ гэчихээд дэмжихгүй, голоод байх юм. Энэ асуудлыг л шийдэж өгөх хэрэгтэй байна. Надтай санал нэг, ажил олдохгүй байгаа залуус олон байгаа байх. Тиймээс залуусыг ажлын байртай болгох томоохон алхам хийж өгнө үү гэж хүсмээр байна.

Хөвсгөл аймгийн Түргэн сумын иргэн н.Самбалхүндэв

 

Төрийн бодлого тогтвортой, туйлбартай байхыг ард түмэн хүсэж байна. Ойрын хугацаанд тэтгэвэр, татвар нэмсэн. Тэгснээ тогтоол шийдвэрээ буцаачихсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудал гарлаа. Ард түмний сэтгэл санааг үймүүлсэн төрийн тогтворгүй байдлыг төрийн албан хаагч би хүртэл ойлгохгүй байна. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулга явагдсан гэсэн.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмний саналыг үнэхээр тусгаж байгаа эсэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч байр, сууриа илэрхийлэх хэрэгтэй. УИХ үйл ажиллагаагаа тогтворгүй байдлаар явуулж, энэ нь дахиад дөрөв, дөрвөн жилээр өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй нь. Тиймээс таниас хууль санаачлах эрхийнхээ хүрээнд энэ талын хуулийн төсөл санаачилж өгнө үү гэж хүсмээр байна.

Хөвсгөл аймгийн 4-р багийн иргэн н.Даваасамбуу

 

Монголд өнөөдөр хариуцлага, сахилга бат дутагдаж байна. Зохион байгуулалт маш дутмаг байна. Ялангуяа, хүн сонсмооргүй хүчирхийллийн хэрэг сүүлийн үед олноор гарах болжээ. 

Харин та бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ялтай болгоно гэсэн санаачилга гаргасан. Энэ шийдвэр хэзээ гарах вэ, олон иргэн цаазын ялыг сэргээхийг хүсэж байгаа гэдгийг дамжуулмаар байна.

Хөвсгөл аймгийн иргэн

 

“Бид Монгол Улсынхаа нутаг дэвсгэр дээр байна уу гэж эргэлзэх боллоо. Хятад, Канадын нутаг дэвсгэрт байгаа юм биш биз дээ. Эрдэс баялгийг маань худалдсан хүмүүсийг олж, шийтгэл хүлээлгэх хэрэгтэй. Мөнгийг нь гадаад улс орноос оруулж ирэх хэрэгтэй.

Би өнгөрсөн жил телевиз үзэж байгаад маш их бухимдсан. Далай ламыг ирлээ гэхэд төрийн албан хаагч, УИХ-ын гишүүд нь Хятадад очиж уучлалт гуйсан байна. Хүн бүр Цогт тайж киног үзсэн байх. Сэлэм гялс, толгой бөндгөс гэдэг шүү.

Энэ Монголоос оффшорчин, авлигачдыг юун түрүүнд төрөөс холдуулах хэрэгтэй Дараа нь муу махтаны хэрэгтнүүдийг ч гэсэн зайлуулах хэрэгтэй. 76 нь бохир болохоор аймгийн 49 төлөөлөгчид нь бохир байна. Ингээд сум, баг гээд явж байна шүү. Та үүнд анхаарлаа хандуулж улсынхаа язгуур эрх ашгийг хамгаалах хэрэгтэй шүү” гэж захимаар байна гэв.


Ерөнхийлөгч иргэдийн санаа, бодлыг сонссоны дараа асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө. Тухайлбал, оффшор бүсийн асуудлаар “Иргэдтэй уулзсан газар бүрт хамгийн их сонирхож байгаа асуудлуудын нэг нь оффшор бүсийн асуудал байна. Ашгийн бус, авлигаар авсан мөнгөө гаднын данс буюу оффшор бүст хийсэн байдаг.

Харамсалтай нь, оффшор бүсээс мөнгө оруулж ирэх, авлигатай тэмцэхэд АТГ үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Яагаад гэвэл АТГ-ын даргыг сонгуулийн дараа УИХ-ын 65-ын бүлэг томилсон. 65-ын бүлэг томилсон учраас энэ хүнд харицлага тооцох ажил урагшлахгүй байна. Тиймээс уулзалт болгон дээр иргэд та бүхний ярьж, хэлж байгаа шаардлага тэдэнд хүрэх ёстой юм.

Мөн та бүхний шахалтын дагуу тэмцэж оффшор бүсээс хөрөнгө, мөнгө оруулж ирнэ. Энэ зорилго хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. Сая иргэн Ганбаатар надаас та оффшор данстай юу гэж асууж байна. Хэрвээ надад тийм данс байсан бол эрх мэдэлтэй хүмүүс гаргаад л ирэх байсан, сонгуулийн үед тэдэнд эрх мэдэл, цаг хугацаа хангалттай байсан.

Оффшор данстай гэж миний талаар сонгуулийн үед гаргаж ирсэн энэ ярианд би тодорхой хариулт өгсөөр ирсэн. Надад тийм данс байхгүй гэдгийг хэлмээр байна. Өөрөө оффшортой тэмцэж байж өөрөө оффшортой байж болохгүй биз дээ” гэв.

Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, ярилцсаны дараа Мөрөн хотын захаар орж, Сар шинийн худалдаа, иргэдийн худалдан авах чадвар, ахуй байдалтай танилцсан юм.

Төрийн тэргүүн өнөөдөр Булган аймгийн иргэдтэй уулзаж ярилцана.   

ВИДЕО:

x