Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Шведийн тамирчин бүсгүй Пёнчаны Өвлийн Олимпийн анхны алтан медалийг зүүлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж байгаа өвлийн олимпийн наадмын анхны медаль гардуулах ёслол Бямба гарагт боллоо. Эмэгтэйчүүдийн скиатлоны төрөлд Шведийн Шарлот Калла 15 км зайг 40 минут 44.9 секундын хугацаанд туулж, аваргын алтан медалийг зүүжээ.

Харин зургаан удаагийн олимпийн алтан медальт, аваргаа хамгаалахаар ирсэн Норвегийн Марит Бёрген 40:52.7 үзүүлэлтээр мөнгөн медаль зүүх болзол хангасан байна.

Хүрэл медалийг Финландын Криста Пармакоски 40:55 үзүүлэлтээр зүүсэн юм. Ийнхүү Пёнчаны наадмын анхны гурван медалийг Скандинавын хойгийн гурван орны тамирчид зүүцгээлээ.

 

Эх сурвалж: Pyeongchang2018