2018/02/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.21₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-20°
03:00
S44
-27°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°
11:00
S32
-20°
12:00
S44
-17°
13:00
S44
-16°
14:00
S28
-14°

ЗӨВЛӨГӨӨ: Цус харвасан хүнд ямар тусламж үзүүлэх вэ?

hedu.mn
2018 оны 2 сарын 10
HEDU.MN
Магадгүй та найзтайгаа хамт хооллож байхад гэнэт тэр хутга сэрээгээ алдаж та гайхан яасан юу нь болохоо байсан талаар асуухад тэр ярьж чадахгүй ч юмуу гар хөлөө хөдөлгөж чадахгүй болвол харвалт өгсөн байж магад юм. Ийм явдал танд тохиолдвол доорх дарааллын дагуу яаралтай арга хэмжээ авна уу. 
  • Юуны өмнө та өөрөө сандралгүй тайван байхыг хичээ.
  • Цус  харвасан хүн болгон ухаан алдах албагүй тул та үндсэн 3 асуултын аргаар цус харвасан эсэхийг өөрөө тодорхойл
  • Тодорхойлсны дараа яаралтай түргэн  тусламж дууд
  • Та энэ үйл явдал яг хэдэн цагт болов гэдгийг маш сайн тогтоо. Энэ нь эмчилгээ оношилгооны маш өндөр ач холбогдолтой юм шүү.
  • Ойр орчимд байгаа хурц ирмэгтэй, гэмтээж болох зүйлсээс болгоомжтой зөөлөн холдуул. 
  • Түүнийг чөлөөтэй амьсгалуулахын тулд товч бариу хувцас зангиаг суллаж энгэрийг нь чөлөөтэй болгох, толгойг маш зөөлөн болгоомжтойгоор бага зэрэг өндөрлө. 
  • Тайван бай, найзтайгаа хамт бай. Магадгүй таны найз тайван байх юм бол таныг хараад тэр хүн ч тайван байна гэдгийг анхаараарай
  • Найз тань ухаангүй байвал түүнийг чөлөөтэй амьсгалж байгаа эсэх, түүнийг судасны цохилтыг байнга хяна. Эрүүл хүний судасны цохилт 1 минутад 70-80 удаа цохилдог. Шаардлагатай бол хиймэл амьсгал хий.  
  • Эмнэлгийн тусламжийг саадгүй олж ирүүлэхийн тулд хэн нэгнээр түргэний машиныг тосуулаарай. 

Доорх зүйлсийг хэзээ ч бүү хий. 

  • Өөрөө хэзээ ч зөөж  эмнэлэгт бүү хүргэ. Эмч үзэж байж хэрхэн яаж зөөвөрлөхийг мэднэ. Магадгүй та өөрөө өргөж зөөж байхдаа харвалтыг хүндрүүлэх, дахин харвалтад хүргэж болно. 
  • Хэзээ ч ямар нэгэн уух, идэх зүйл өг. Тэр залгиж чадахгүйгээс болоод хахаж болно. Хахаж ханиах нь даралтыг ихдүүлж, дахин харвалтад хүргэж болзошгүй.
  • Түүнд ямар нэгэн даралт бууруулах болон цус шингэлэх эм /аспирин/ хэзээ ч бүү өг 

 

Эх сурвалж: Hedu.mn

x