Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оджаргал, Ч.Номин нарт "Алтан Гэрэгэ"- г гардуулж өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй, УХАГ-ын дарга Ю.Уугантөмөр, “Монгол Залуу Хүний Оролцоо”, “Бизнес Нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв, Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгч Г.Оюун нар NEXT STOP наадмын шилдгүүдэд "АЛТАН ГЭРЭГЭ"-г өчигдөр гардууллаа.

Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн Топ залуугаар:

УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн Топ залуугаар:

 

М-СИ-ЭС Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал

2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-аар:

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-гаар:

Монгол телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номин тодорч, “Алтан Гэрэгэ”-ийн эзэн болсон юм.

Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг зохион байгуулсан юм. Энэ жилийн NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадам “Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн топ залуу”, “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулсан билээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг