Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэтгүүлчдийн эвлэлийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ баталсан нь асуудал дагуулсан"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

МСНЭ-ийн ээлжит XVII их хурал өчигдөр болж салбарт маргаан үүсгээд байна.

XVII Их Хурлыг орхиж гарсан зарим төлөөлөгч өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын Өдөр Тутмын Сонины Холбооны Ерөнхийлөгч Э.Долгион "Өчигдөр болсон хурал дүрмийн бус хурал болсон. Их хурал яагаад нээлттэй болохгүй байна вэ. Сэтгүүлчид бүгдээрээ их хуралдаа оролцох эрхтэй шүү дээ. Мөн унших боломж олдоогүй дүрмийн төслийг их хуралд авчирч батлуулсан.

Аливаа байгууллагын дүрмийг өөрчлөхөд 5 хоногийн өмнө танилцуулах ёстой. МСНЭ-ийн удирдлагад өрсөлдөх гээд барахгүй дээ шаралхаад гарчихлаа гэж хүмүүс ярьж байна. Бид сонгуулийн үйл явц эхлээгүй байхад хурлаас гарсан. МСНЭ-ийг хэн удирдах вэ гэдгээс илүүтэй уншаагүй дүрмээ батлах, нэг намын харьяалалд сэтгүүлчдийн байгууллагыг аваачих нь гол асуудал байсан бөгөөд бид үүнийг эсэргүүцсэн.  

МСНЭ-ийн үнэт зүйл гэдэг дээр орлогыг оруулсан байсан" гэж байв.   

Түүнчлэн "Биднийг хурал орхиод гарсны дараа 181 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан байна. Ирц хүрэхгүй байхад хуралдсан учир өчигдрийн Их хурлаас гарсан шийдвэр хүчингүй гэж үзэж байна" хэмээн МСНЭ-ийн УЗ-ийн Телевизийн төвийн дарга Ц.Оюундарь байр сууриа илэрхийллээ. 

МСНЭ-ийн XVI их хурлаас 2015 онд сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн 1.6-д  МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна гэж заажээ. Харин шинэ дүрмээр энэ заалтыг хассаныг өнөөдрийн хуралд оролцогчид эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа. 

Өчигдрийн хурлаас МАН-ын гишүүн асан  Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа юм. 

Олон маргаан дагуулаад буй энэ асуудлын талаар өчигдөр ажлаа өгсөн Б.Галаарид дараах мэдээллийг өөрийн Фэйсбүүктээ бичжээ. 

МСНЭ-ийн шинэ дүрэм

 

МСНЭ улстөрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш

 
Гэрэл зургийг MPA.mn

МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галаарид  "МСНЭ-ийн их хурал 232 төлөөлөгчтэйгээр эхэлсэн. Хэсэг нөхөд хурал орхисны дараа төлөөлөгчдөө тоолж үзэхэд танхимд мандаттай төлөөлөгч 188 үлдсэн, ирц хангалттай учраас хурлын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэн дүрмээ баталсан. 

Их хурлын үеэр гарсан нэг маргаан нь их хуралд миний оруулсан дүрмийн төсөл. МСНЭ-ийн удирдлага нам бус байна гэдэг заалтыг хассан, гишүүдийнхээ бизнесийн ашиг сонирхлыг хамгаална гэсэн хэмээх хоёр үндэслэлээр буруутгасан.

МСНЭ улстөрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш, тэгээд ч манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд МСНЭ-ийн зүгээс улстөрийн чиг үүрэг өгвөл хүлээж авахгүй дархлаа аль эрт тогтчихсон, тийм болохоор салбарынхаа тулгамдсан асуудлаар шийдэл гаргахад улстөрийг бид ашиглах ёстой.

Монголын төр энэ салбарын хөгжилд анхаарал тавих үүрэгтэй гэсэн тайлбарыг минь эсэргүүцсэн, нэг намд аваачиж тушаах гэлээ гэсэн дайралтад бухимдсандаа “Улстөрийн бүх намын төлөөлөл байсан ч яадаг юм” гэсэн адралт маань хэсэг өдөр тутмын сонины холбооны төлөөлөгчдийн хувьд хурал хаяж гарах сайхан шалтаг болсон" хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.