Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баяраар захын хорооллын 19 чиглэлд том оврын 42 автобус нэмэлтээр явуулна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Тээврийн газраас Сар шинийн баяраар автобус үнэ төлбөргүй үйлчлэх болон нэмэлтээр хэдэн автобус аль аль чиглэлд үйлчлэх талаар өнөөдөр мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/787915821393988/

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа "Нөхөрсөг хэмээх шар нохой жилийн cap шинийн баярыг угтан Нийслэлийн тээврийн газраас дараах арга хэмжээнүүдийг аваад байна.

Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гараг, 2 дугаар сарын 04,11-ны Ням гарагуудад Орбит, Нарангийн гол, ХМК, Баянхошуу, Нисэх Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх Шархад гэсэн  цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү их багтаамжийн 10 автобус 10:00,12:30,15:00 цагуудад үйлчилгээ үзүүлж байна. 

 Мөн иргэд та бүхний нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авна” гэв.

Umoney төхөөрөмж дээр санамж байршуулна

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам "Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотынхоо иргэдийг саадгүй тув тухтай золголтоо хийхэд зориулж Сар шинийн баярын өдрүүдэд захын хорооллын чиглэлүүд рүү том оврын автобус нэмэлтээр явуулна.

Хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд  иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлэхээр боллоо.

Хотын удирдлагуудын зүгээс сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг автобусаар үнэгүй үйлчлүүлэх шийдвэр гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Энэ өдрүүдэд автобусанд ороход Umoney төхөөрөмж дээр санамж байршуулсан байна. Ингэснээр иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм.

 

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобус өглөө 08:00-22:30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.

Нийт 87 чиглэлд 694 автобус үйлчилнэ. Үүн дээр нэмэлтээр 19 чиглэлд 42 автобус явуулахаар төлөвлөсөн байгаа".